АНУ-ын KENZZI брэндийн IPL (Intense Pulse Light) буюу Хүчтэй Импульсын Гэрлээр шарж таны нүүр, хөл, гар, суга, бикини хэсгийн үсний ургалтыг зогсоох, эсвэл үсний ургалтыг эрс багасгах үр дүн нь баталгаажсан төхөөрөмж манай дэлгүүрт шинээр ирлээ.
Та нүүр, хөл, гар, суга, бикини хэсэгтээ үс ургадаггүй болгомоор байна уу? Үнэтэй лазер үйлчилгээнд орохын оронд, гэртээ тав тухтай өөрөө өөртөө ийм үйлчилгээ хийх боломжтой боллоо.
Үсний уг буюу уутанд нөлөөлдөг тул үсээ хуссаны дараа энэхүү төхөөрөмжийг ашиглавал үр дүн илүү гарна.
1 курс нь нийт 6 долоо хоног үргэлжилэх бөгөөд, 7 хоногтоо 1 удаа , 12 долоо хоногийн турш уг төхөөрөмжийг ашиглавал үр дүн маш сайн гарна.
Онцлог:
Эрчим хүчний давтамж
|
1.5-4.9 j/см
|
Долгионы урт
|
470 нанометр-1100 нанометр
|
Гэрлийн лампны ашиглах хугацаа
|
300,000 удаа (10+ жил)
|
Адавтор
|
АС100-240 Вольт @ 12V DC 3A
|
Ажиллах температурын түвшин
|
5-300С
|
Үсний ургалт зогсоно эсвэл эрс багасна
Үсний угт нөлөөлнө
Арьсны үрэвсэл арилна
Арьсны өнгө сэргээнэ
Суга, цавь, хөлний өнгө цайруулна,
Нүхжилт багасна.
https://kenzzi.com/ сайтаас та энэхүү бүтээгдэхүүний тухай илүү мэдээлэл авч болно.
Анхаарах зүйлс
- IPL төрөөхөмж нь үсний уг үстэйгээ холбоотой байх үед илүү үр дүнтэй байдаг тул уг төхөөрөмжийг ашиглаж эхлэхээс өмнө үсийг угаар чимхүүрээр зулгааж авах эсвэл вакс ашиглаж үсийг авахгүй байна уу. Харин татуурга ашиглан үсийг хусна уу.
- Хэрвээ таны арьс эмзэг бол уг төхөөрөмжийг ашиглаж эхлэхээс өмнөх орой эсвэл өглөө нь тухайн газрын үсийг хусч бэлтгэнэ үү. Ингэснээр арьс загатнахаас сэргийлнэ.
- Төхөөрөмжийг ашиглахаас өмнө, хуурсан арьс тухайн газар байгаа бол цэвэрлэнэ үү. Ингэснээр тухайн газрын гуужиж байгаа арьсны эсүүд эмчилгээ хийж байгаа гэрлийн шингээлтийг өөртөө авахгүй байхад туслана.
- Жижиг хэсэгт төхөөрөмжийг ажиллуулж байгаа бол Pulse товчийг нэг нэг дарж ашиглаж болно. Том хэмжээтэй хэсэгт ашиглаж байгаа бол Pulse товчийг дарсан хэвээрээ төхөөрөмжөө нааш цааш хөдөлгөж хүссэн газраа ажиллуулна.
- Kenzzi төхөөрөмж ашигласны дараа тухай хэсгээ шууд нарны тусгалд ил гаргах шаардлагатай бол нарны хамгаалалтын тос түрхэнэ үү.
- Арьсаа эрүүл, чийглэг байлгахын тулд, Kenzzi төхөөрөмжийг ашигласны дараа заавал чийгшүүлэгч крем эсвэл тос түрхэнэ үү.
- Үсний ургалтыг зогсоох хамгийн сайн үр дүн хүрэхийн тулд долоо хоногт 1 удаа нийт 12 долоо хоног ашиглана уу. Хэрвээ сард 1 удаа ашиглаж байгаа бол 3 сар эсвэл үр дүн мэдэгдэхүйц болох хүртэл ашиглана уу. Үсгүй зөөлөн арьсаа энэ чигээр хадгалахын тулд Kenzzi төхөөрөмжөө 2-3 сар тутамд, эсвэл шаардлагатай үедээ дахин ашиглана уу.