Бидний тухай


        Манай MTM shop нь 2021 оноос үйл ажиллагаагаа явуулж эхлэж байгаа бөгөөд чанартай бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгч таны гарт найдвартай шуурхай хүргэх болно.  

       Онлайн худалдааны компаниуд болох Amazon, eBay, Alibaba нь аль хэдийн дэлхийн тэргүүлэгч компаниуд болсон бөгөөд нийт онлайн борлуулалтын дийлэнх хувийг эзлэж байна. Тав тух, хурдан шуурхай байдал, үнэ зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалан үйлчлүүлэгчид онлайн худалдааг дэлхий даяар өргөнөөр ашиглах болжээ. Аж үйлдвэрийн IV хувьсгалын эрин үед хиймэл оюун ухаан, смарт технологийн салбарууд эрчимтэй хөгжиж бидний өдөр тутмын амьдралд өргөнөөр хэрэглэгдэж байна. Манай орны хувьд ч дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломжтой юм.

       Манай mtmshop.mn сайт болон утасны mtmshop аппликэйшн ашиглан гадаад болон дотоодын олон төрлийн брэнд, үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг захиалан авч хэрэглэх боломжийг олгож байгаадаа бид бүхэн баяртай байна. Улаанбаатар хотод бэлэн байгаа бараа бүтээгдэхүүнийг ажлын 1-2 хоног, гадаадын улс орнуудаас захиалан авч буй бараа бүтээгдэхүүнийг 4-5 долоо хоногийн дотор хүргэн өгч үйлчлэх болно.  Та бидний хамтын ажиллагаа бат бөх байж, цаашид олон жилийн турш нягт холбоотой, хамтран ажиллана гэдэгт бид бүхэн итгэж байна. 

MTM SHOP ОНЛАЙН ДЭЛГҮҮРИЙН ХАМТ ОЛОН